蒙古语文翻译事务所
蒙古文成语
Минийх долоохон, чинийх долоо гэх
Мэдэхгүй юмаа байхгүй, чадахгүй юмаа болохгүй гэх
Олон хэлбэл чалчаа гэх
Дуугүй суувал ихэмсэг гэх
Өөдөө гэхэд доошоо, доошоо гэхэд өөдөө гэх
Сайн болж гэвэл би хийсэн гэх
Муу болж гэвэл тэр хийсэн гэх
Дэмий үг дээвэр дээгүүр, илүү үг өрхөн доогуур
Зан нь дээгүүр
Заяа нь доогуур
Муу үгийн ил нь дээр
Муу махны далд нь дээр
Мэднэ гэснээс мэдэхгүй гэсэн нь дээр
Мэдсэнээ хэлдэггүй эрдэмтнээс дуулснаа хэлдэг тэнэг дээр
Мэх сурахын оронд мэргэ сурсан нь дээр
Мянга дахин чихээрээ дуулснаас нэг удаа нүдээрээ үзсэн нь дээр
Ноёнтой нүүрэлдэхээр нохойтой нүүрэлдсэн нь дээр
Нүгэл хийж баяжихээр нүцгэн явсан нь дээр
Сөгдөж ужаргасанд орвол сөрөлцөөд үхсэн нь дээр
Сул үгтэй илтгэлээс сургамж болох яриа дээр
Сурснаас хэлдэггүй цэцнээс мэдсэнээ хэлдэг тэнэг дээр
Сурснаа эс түгээснээс сураггүй нь дээр
Сэтгэлгүй хүүхэнд сэвж
Сээр хүзүүнийхээ махыг барахаар
Сэлэнгийн усанд живж
Сэлүүрт загасанд идүүлсэн нь дээр
Тэнэг магтаалаас цэцэн хараал дээр
Тэнэг хүнд ерөөлгөснөөс цэцэн хүнд хараалгасан нь дээр
Тэнэг хүнтэй явж олсноос цэцэн хүнтэй явж гээсэн нь дээр
Тэнэгтэй ууц хувааж идсэнээс цэцэнтэй чулуу хамжиж үүрсэн нь дээр
Тэсч суухын оронд тэмцээд явсан нь дээр
Ухаж мэдсэнээс эс хэлэх цэцнээс үзсэн харсанаа хэлэх тэнэг дээр
Үг алдсанаас үхэр алдсан нь дээр
Үг мэдэхгүй хүн олохоо үйл мэдэх эм олсон дээр
Уруудсанд орвол буруудсан нь дээр
Үгийн цөөн нь дээр
Үхрийн олон нь дээр
Үгээр торохоор хөлөөр торсон нь дээр
Үерхээд салахаар үзэлцээгүй явсан нь дээр
Ажилтай хүнтэй ханилшгүй
Атаат дайсантай эвлэршгүй
Ажлаас буцах хүний янз андашгүй
Хүүхдээ өмөөрсөн хүн айлтай таарахгүй
Хүүхнээ өмөөрсөн хүн хүргэнтэйгээ таарахгүй
Хэмжээ тохой мэдэхгүй хэргийн учир ялгаагүй
Хэнгэрэг дуутай боловч цохихгүй бол дуугарахгүй
Хүн мэргэн боловч хэлэхгүй бол мэдэхгүй
maxi88 发布在 每日记事 | 发布时间: 09:41AM Feb 14, 2011 | 评论[0]
蒙古语翻译—保险专业术语(蒙古语版)
| Даатгалын нэр томъёо Даатгал: Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагvй эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг болзошгvй эрсдлээс даатгах vйл ажиллагааг Даатгалын vйл ажиллагаа: Даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг Даатгагч: Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг Даатгуулагч: Өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд Даатгалын тохиолдол: Даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг Даатгалын хураамж: Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг Даатгалын нөхөн төлбөр: Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг Даатгалын багч дvрэм: Хуульд заасны дагуу Зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлагыг Актуарч: Даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийг Давхар даатгалын vйл ажиллагаа: Даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг Гадаадын зохицуулах байгууллага: Даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллагыг Амь нас, эрvvл мэндийн даатгал: Иргэдийн эрvvл мэнд, амь нас, ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нөхvvлж төлvvлэхээр тохирч хийсэн хэлцлийг Хариуцлагын даатгал: Даатгуулагч нь өөрийн санаатай бус vйл ажиллагаанаас гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг даатгалын компаниар нөхvvлэхээр тохирч хийсэн хэлцлийг Даатгалын зvйл: Эд хөрөнгө болон хуульд харшлаагvй эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг Эд хөрөнгийн бус ашиг сонирхол: Материаллаг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдож vvсэхээс бусад бvх төрлийн ашиг сонирхлын харилцааг Даатгалын төлөөлөгч: Даатгагчаас олгосон эрх хэмжээний хvрээнд тvvний нэрийн өмнөөс даатгалын vйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийг Даатгалын зуучлагч: Хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч даатгагч, давхар даатгагчийн хооронд зуучлагчийн vvрэг гvйцэтгэгч компанийг Даатгалын эрсдэл: Даатгалд хамрагдсан зvйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг Даатгалын vнэлгээ: Даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг Даатгалын хугацаа: Даатгалын гэрээний хvчин төгөлдөр байх хугацааг Даатгалын хураамж: Даатгуулагч өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг Даатгалын нөхөн олговор: Даатгалын тохиолдлоор даатгагчаас даатгуулагчид олгох мөнгийг Даатгалын баталгаа: Даатгуулагчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын нөхцөлийг тусгасан албан ёсны баримт бичгийг Даатгалын нөөцийн сан: Даатгуулагчид учирч болзошгvй хохирлыг нөхөх зорилгоор даатгагч нь даатгалын хураамжийн цэвэр орлогоос тооцож нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг |
maxi88 发布在 翻译例文 | 发布时间: 11:06AM Dec 28, 2010 | 评论[1]
蒙古语文翻译事务所-ЯПОН ХЭЛ [日本語]
Хэлзvйн нэр томъёо
bun - 文(ぶん) - өгүүлбэр
tango - 単語(たんご) - үг
dai~ka - 第~課(だい~か) -р хичээл
bunhei - 文型(ぶんけい) - өгүүлбэр зүй
reibun - 例文(れいぶん) - жишээ өгүүлбэр
kaiwa - 会話(かいわ) - харилцан яриа
rensyuu - 練習(れんしゅう) - дасгал
mondai - 問題(もんだい) - дасгал, асуулт
fukusyuu - 復習(ふくしゅう) - давтлага
meishi - 名詞(めいし) - нэр үг
doushi - 動詞(どうし) - үйл үг
jidoushi - 自動詞(じどうし) - үйл үгийн үйлдэх хэлбэр
tadoushi - 他動詞(たどうし) - үйл үгийн үйлдүүлэх хэлбэр
i-keiyoushi - い形容詞(いけいようし) - いтөгсгөлт тэмдэг нэр
na-keiyoushi - な形容詞(なけいようし) - なтөгсгөлт тэмдэг нэр
joshi - 助詞(じょし) - дагавар ба нөхцлүүд
fukushi - 副詞(ふくし) - үйлт нэр
setsuzokushi - 接続詞(せつぞくし) - холбох үг
gimonshi - 疑問詞(ぎもんし) - асуух үг
genzai - 現在(げんざい) - одоо цаг
kako - 過去(かこ) - өнгөрсөн цаг
koutei - 肯定(こうてい) - батлах хэлбэр
hitei - 否定(ひてい) - үгүйсгэх хэлбэр
~guruupu - ~グループ - ~групп
~kei - ~けい - ~хэлбэр
~tai - ~たい - ~хэлбэр
teinei - 丁寧(ていねい) - эелдэг
futsuu - 普通(ふつう) - энгийн
kanou - 可能(可能) - бололцоо
ukemi - 受身(うけみ) - үйлдүүлэх (үйл үгийн)
shieki - 使役(しえき) - үйлдэх (үйл үгийн)
maxi88 发布在 翻译例文 | 发布时间: 11:56AM Dec 10, 2010 | 评论[2]